Монголын Хоёр Нарны Хооронд Марафон Гүйлтийн Тэмцээн

www.ms2s.org

1998 онд “Монголын Хоёр Нарны Хооронд” нэртэй олон улсын марафон гүйлтийг анх зохион байгуулснаар энэ нь уламжлал болж, жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах Хөвсгөл Трэйвэл Компанийн Тойлогт жуулчны баазад зохион байгуулж байна. Тус гүйлтийн 17 дахь удаагийн тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 5 ны өдөр амжилттай болж өнгөрсөн. Жилд дунджаар 60-70 тамирчид болон тэдний гэр бүл найз нөхөд дэлхийн өнцөг бүрээс ирж оролцож байна.

Гүйлтийн гол зорилго нь Хөвсгөл нутгийн онгон дагшин байгалийг хэвээр нь хадгалж үлдэхэд оршиж байгаа бөгөөд орсон орлогыг байгаль хамгаалах үйлсэд зориулдаг билээ. Ийнхүү 1999 оноос эхлэн “Хоёр Нарны Хооронд” байгаль хамгаалах, Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газарын хог хаягдлыг хянах төслийг анх хэрэгжүүлж эхэлсэн
Монголын Хоёр Нарны Хооронд Олон Улсын Марафон гүйлт нь ашгийн бус арга хэмжээ бөгөөд Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газарт Хог Хаягдлыг Хянах Төслийн гол санхүүжүүлэгч юм. Төслийг хэрэгжүүлэгч нь Щвейцарь улсын Женев хотод бүртгэлтэй Эколип Төрийн бус байгууллага юм.

Энэхүү гүйлтийн арга хэмжээ нь Тусгай Хамгаалалттай Газрын ард иргэдийн санхүүгийн байдлыг аль болох дэмжихэд чиглэдэг, бөгөөд мөн өөрсдийн амьдарч оршин суугаа байгаль орчиноо хамгаалж хайрлан, өв соёлоо дэлгэрүүлэх нь нэн чухал гэдгийг мөн ойлгуулахад дэмждэг. Тиймээс бид гүйлтийг зохион байгуулахад нутгийн иргэдийг идэвхитэй оролцуулж морьтон, малчин, эмч тогооч нарыг гүйлтийн арга хэмжээний үеэр ажиллуулж амьжиргааг нь дэмждэг. Мөн байгаль хамгаалагчдыг хөлсөлж эзэнгүй хог хаягдлыг түүлгэн тээвэрлүүлэх ажил хийлгэдэг. Ингэснээр бид нутгийн ард иргэдийг эдийн засгийн байдлаар дэмжихээс гадна мөн хоггүй эрүүл орчинд амьдрах, хог хаягдлаа ялган ангилахад нь сургаж дадлагашуулж байгаа гэж ойлгож байна. Мөн нутгийн хүмүүсийг гүйлтийн тэмцээндээ оролцуулж урамшуулах, гүйлтийн зам маршрутын тэмдэглэгээг байгальд хоргүй тусгай будаг худалдан авч тэмдэглэх, гүйлтийн тэмцээнд оролцогчидыг баазад байрлах хугацаанд аль болох нутгийн айл өрхийн бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн, масло цөцгий, жимсний чанамал зэргийг түлхүү худалдан авч хэрэглэснээр мөн дэмжлэг болж байгаа гэж ойлгож байгаа.

Ингээд энэхүү гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах мөн орсон бүх орлого нь Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газрыг хоггүй цэвэр эрүүл байлгахад зориулагдаж байгаа юм.

 

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /customers/0/d/3/ecoleap.org/httpd.www/wp-includes/class-wp-comment-query.php on line 405