Хөвсгөл дахь Хог Хаягдалтай Тэмцэх Төсөл

Төсөл маань үндсэн 2 хэсгээс бүрэлдэх ба үүнд хог хаягдалыг зохион байгуулалттайгаар шийдэх систем, орон нутгын ард иргэдэд болон жуулчдад зөв боловсон аялах, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах нь тэдэнд чухал үр дүнтэй болох тал дээр суртал ухуулга явуулах гэсэн бүрэлдхүүнээс бүрддэг.

  1. ТХГ бий болж буй хог хаягдалын эх үүсвэрүүд

Оршин суугчдад байгальд нэн хортой буюу задарч хөрсөнд шингэх боломжгүй хог хаягдалыг устгах бололцоо нөхцөл дутмагаас шалтгаалан тэдгээрийг буудалласан газрынхаа ойр орчинд үлдээх, шатаах зэргээр хор хөнөөл учруулж байдаг. Жуулчид хүлээн авч буй баазуудын удирдлагуудын танилцуулснаар хог хаягдлууд:

  1. Баазын ойролцоох хог хаягдлууд нь (үр нөлөөллөөр жагсаахад)
  2. Хоол хүнсний сав баглаа боодол
  3. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол, ашигласан баттерей, асаагуур гэх мэт
  4. Тамхины иш
  5. Хувцас болон тэдгээрийн дагалдах гоёл чимэглэлийн хэрэгслэлүүд
  6. Машин болон бусад техникийн сэлбэгүүд
  7. ТХГ үүсч буй хог хаягдлын 90-ээд хувийг орон нутгын ажилчид болон орон нутгын жуулчид буруу хаяснаас үүсгэвэртэй гэж үзэж байгаа ба гадны жуулчид хог хаягдалын тал дээр харьцангүй илүү ухамсартай ханддаг ба хогоо тухайн заасан цэгт эргүүлэн авчирч хаядаг байна.
  8. Оршин суугчдын буруу хаясан хаягдлын 99% нь гаднаас авчирсан хог хаягдал байдаг. Жишээ нь: оршин суугчид сав баглаа боодолтой хүнсний бүтээгдэхүүнийг тэр болгон өөрсдөө авч хэрэглэдэггүй ба тухайн оршин суугчид, баазын ажилчид дээр ирсэн гадны гийчдийн өгсөн бэлэг сэлт нь энэхүү хаягдалыг ТХГт үүсгэдэг байна.

 

  1. ТХГ дахь өнөөгийн хог хаягдалын зохицуулалт
  2. Баазууд хог хаягдалаа буцаан авчирч тодорхой заагдсан цэгт хаях заалттай байдаг. (Энэхүү цэг нь Хатгалтай ойролцоо голын өмнөд хэсэг буюу Харгана). Ихэнх баазууд өөрсдийн тээврийн хэрэгсэлгүй ба шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс түрээслэн авдаг.
  3. Оршин суугчид хаягдалаа (бусдаас авсан)жирийн задардаг хогтой ялгаагүйгээр ойр орчиндоо үлдээдэг.
  4. 2000 оноос хойш бид үүн дээр анхаарал хандуулан ажиллаж эхний хог хаягдал зөөвөрлөх зориулалтын автомашиныг тус ондоо “Монголын Хоёр Нарны Хооронд” олон улсын ульра марафон гүйлтийн тусламжтайгаар авч 2008 онд ахин шинэчлэж ТХГ ын ойролцоох баазуудын төвлөрсөн цэгээс хог хаягдалыг цуглуулж зохих газар хүртэл тээвэрлэж байна. Зөвхөн баазуудаар зогсохгүй ТХГт байгаа албан байгууллагууд, оршин суугчид айл өрхүүдээс хүртэл хог хаягдалыг цуглуулдаг.

 

  1. ТХГыг хог хаягдалгүй байлгах нөхцөлөөр хангах

ТХГн газар зүйн тогтоц нь хараа хяналт тавихад харьцангуй давуу талтай

  1. Жуулчлалын улиралд ( 5-9 сард) ТХГ руу орох боломжит 2 ч зам байдаг
  2. Мөрөн хотоос машинаар өмнө зүгээс нуурын зүүн эргийг даган явах зам
  3. Хойд зүгээс Ханхаар дайран нуурын хойд төгсгөл рүү чиглэх зам. Ханх нь ОХУ-ын хил рүү чиглэх бөгөөд мөн машинаар Мөрөн хотоос нуурын баруун эргийг чиглэн явах зам.

Энэхүү зам нь хэдийгээр Монгол Улс, ОХУ-ын хоорондын хилийн зааг ч зөвхөн 2 орны жуулчид, аялагчдад автомашинаар Ханхаар дайран ТХГ руу нэвтрэхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү аялалын хамрах хүрээ нь харьцангуй бага буюу Хөвсгөл дахь нийт аялал жуулчлалын 5 хувийг эзэлдэг.

Түүнээс гадна Зүүн эргийг дагах зам нь машинаар туулахад замын бэрхшээл харьцангуй элбэгтэй ба нийт ТХГын зам дагуух жуулчдын сонирхол татахуйц байгалийн тогтоц нь Баруун эргийг чиглэсэн зам дагуу элбэг тохиолддог. Улмаар өмнө зүгээс зорчиж буй зорчигчид Парк руу өмнө зүгээс нэвтэрч Ханх дээр хоногоор саатах шаардлагагүй зорчдог.

  1. ТХГ руу нэвтрэх бусад гарц, боломжууд
  2. Баруун чиглэлээр морины мөр хөөн уулаар морин аялал хийх. Энэхүү морин аялалыг зам сайн мэдэх нутгийн хөтөчтэй аялахыг зөвлөдөг.
  3. Улаанбаатар хотоос нисдэг тэрэгээр ТХГ руу нэвтрэх. Энэ нь тодорхой тооны гадны жуулчдад хамаарагдах ба нисдэг тэрэг хөлслөх нь нутгын иргэдэд харьцангуй өндөр үнэтэй тусдагаас шалтгаалдаг.
  4. Хатгалын өмнөд үзүүрээс усан онгоцоор аялах.
  5. Одоогоор дийлэнх баазууд Хатгалаас нуурын баруун үзүүр хүртлэх хэсэгт байрласан байдаг ба энэ нь нуурын өмнөд хэсгийг нийтэд нь харах бүрэн бололцоотой байдаг.
  6. ТХГын газар зүйн байршлыг авч үзэхэд ТХГ руу орох олон гарц зам бий хэдий ч энэ нь хог хаягдал үүсэх сөрөг талтай:
  7. Баазууд рүү холбогдсон ТХГын өмнөд хэсгийн гарц дээр үүсч буй хог хаягдалын 95 хувь нь зочид жуулчидын зохих журмын дагуу бус буруу хаясан хаягдал байдаг.
  8. Тухайн зүгээс нэвтэрч буй зочид жуулчдын гарцыг хязгаарлаж нэг оролт гаралттай болгон заавар өгч оруулснаар тухайн хүн буцаж гарахдаа хуримтлуулсан хог хаягдалаа гарцан дээр заасан цэгт үлдээж цаашид ТХГ дахь хог хаягдлын тоо цөөрөх.

 

  1. Хог хаялтанд хяналт тавих

Өргөжин тэлж буй ТХГын өнөөгий нөхцөлд ТХГын удирдлагууд тухайн орчин тойронд суурьшиж амьдардаг зэрлэг ан амьтан бусад байгалийн хүчин зүйлээс хамааран сүлжээ бүхий олон тооны хогын цэгийг байрлуулж түүнд хяналт тавих бололцоогүй байдаг бөгөөд хоггүй байх зорилгодоо хүрэхийн тулд зочид жуулчид болон байгууллагууд үүн дээр хариуцлагатай хандан хог хаягдалаа эргүүлэн авчирч заасан цэгт үлдээх тал дээр арга хэмжээ авах.

Түүнээс гадна өмнөх туршлагаас харахад гадны жуулчид Монгол улсад онгон дагшин байгалийг чухалчлан зорьж ирдэг ба тэд хог хаягдалын тал дээр харьцангуй ухамсартай ханддаг байна.

Монголчууд задарч байгальд шингэдэггүй хог хаягдалын хор хөнөөлийн тал дээр төдийлөн үр нөлөө өгдөггүй байсан боловч эх газар нутагаа хүндлэн хайрладаг ард түмний ухамсраар хогны уршгын талаар суралцан ойлгож нутгийн ард иргэд тамхины иш хаях нь (жишээ татахад) хүртэл цөөрч байгааг бид анзаарсан юм.

ТХГыг зорин ирж буй зочидод ТХГ дахь хог хаягдлын хараа хяналт нь хичнээн чухал ач холбогдолтой болох талаар харилцан ярилцаж нөхөрсөг тайлбар хийх ба зочид жуулчид үүнийг эерэгээр хүлээн авах давуу талтай.

ТХГын удирдлагууд дараах хэмжигдэхүүний аргуудыг хэрэгжүүлсэнээр хог хаягдалын орц гарцад хяналт тавих боломжтой болно:

  1. Зочид жуулчид болон баазуудын удирдлагууд хог хаягдал үүсгэх бараа бүтээгдэхүүн ТХГт нэвтрүүлэхдээ мэдэгдэл хуудас бөглөн авч орох ба гарсан тохиолдолд ядаж мөн тоогоор нь болон түүнээс дээш хэмжээний хог хаягдалыг эргүүлэн авчирч тушаах. Уг шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдийн бааз эрхлэх эрхийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцох.

Хувиараа аялаж буй жуулчдад гарц дээр тасалбар олгохдоо өөрсддөө авч явж буй хог хаягдалаасаа боломжоороо үлдээх, шаардлагагүй хог хаягдалаа ТХГ руу авч орохгүй байх ба авч орсон тохиолдолд мөн мэдэгдэх хуудаст бүртгүүлэн ижил хэмжээний хог хаягдалыг эргүүлэн авчирч тушаах.

  1. ТХГ руу нэвтэрч буй зочид жуулчдад тусгай зориулалтын хогны уутыг хүлээлгэн өгөх ба хог хаягдал бүхий эл уутыг эргүүлэн тушаах
  2. Хоёр дахь үе шатанд , нисдэг тэрэгээр зорчиж буй зочид жуулчдад хог хаягдалын хяналтын талаарх зааварчилгааг Улаанбаатар хотоос гарахад болон буудаллах баазын явуулын хянагч нараар өгүүлэх хянах. (Энэ нь ТХГ руу нэвтрэх хураамж болон Парктай холбоотой бусад заавар зөвлөмжийг өгөхөд дөхөмтэй)
  3. Зочид жуулчидыг мэдээлэх

Гадны жуулчид орох гарцан дээр ирж мэдээлэх ба тусгай заавар зөвөлгөө сурталчилгаа бүхий хогны уутыг хүлээн авна. Шаардлагатай мэдээлэл зөвхөн уутан дээр хэвлэгдсэн байх ба энэ нь илүү зардал бүхий сурталчилгааны хуудаснаас татгалзах давуу талтай юм.

  1. Энэ талаар аялал жуулчлалын гарын авлага номонд тусгагдсан байх. Мөн мэдээлэл нь Монголын мэдээлэлийн вэб хуудсуудаар цацагдсан байх. (Цаашлаад бусад ТХГтай холбоотой ижил төстэй мэдээлэл шинэчлэгсэн тохиолдолд Монгол улсын цагаачлалын газар нийтэд мэдээллэдэг байх)
  2. Дотоодын жуулчид мөн адил орсон гарцан дээр ирж мэдээлэх ба, групп жуулчид аялаж буй тохиолдолд тэдэнд илүү хяналт тавьж заавар зөвлөгөөг өгөх. Барьцаа авч хог хаягдал эргүүлэн авчрах үйл явцыг эерэгээр ойлгуулж зөв ухагдахуун өгөх, энэ тал дээр гадны болон дотоодын жуулчид тэнцүү эрх үүрэгтэйг группээр аялаж буй дотоодын жуулчдад илүүтэйгээр ойлгуулах.
  3. ТХГ руу зорчихдоо тодорхой хэмжээний мөнгийг хог хаягдалын барьцаанд төсөвлөх, энэхүү журмыг өргөн тархалттайгаар жуулчдад тараах

Улмаар дотоодын жуулчдад Паркын энэхүү журамыг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болох телевиз радио, зарлал, сонин хэвлэл болон жуулчдын орон нутагт нь хангалттай мэдээллэсэн байх.

 

  1. Үйл ажиллагааны төлөвлөгөө ба төсөв
  2. Монголын Хоёр Нарны Хооронд Гүйлтийн тэмцээн нь ТХГын Хог Хаягдалтай Тэмцэх Төслийн гол санхүүжүүлэгч
  3. ТХГын оролт гаралтанд хяналт тавих үйл ажиллагааг ТХГын удирдлагууд болон Байгаль орчны Яамтай хамтран зохион байгуулах ба хэрэгжилтийн төлөвлөгөө гарган ажилчид, сургалтын менежмент, болон тусгай бэлтгэгдсэн байгаль хамгаалагч гэх мэт асуудлууд дээр дэмжлэг авах
  4. ТХГт мөрдөгдөх хог хаягдалын журмыг харгалзах байгууллагуудын дэмжлэгтэйгээр батлах, мөрдүүлэх, хянагч нарыг сургах
  5. Харилцаа холбооны баримтлал. Мэдээлэлийн хэрэслэлийн тусламжтайгаар мэдээлэлийг түгээх үүнд:мессэж, сурталчилгаа, кино хэлбэрээр. Мэдээлэлийн тал дээр санхүүжүүлэлт эрж олох, тохиролцох. Тохиромжтой хэвлэмэл бүхий хогны уутны нөөцтэй байх
  6. Үйл ажиллагаа

Хог тээвэрлэх аль нэг тээврийн хэрэгсэлийг байнгын ажиллагаатай байлгах

Нэмж 4 байгаль хамгаалагчийн цалинг шийдвэрлэх, 20-30,000 ширхэг хэвлэмэл бүхий хогны уут хэвлүүлэх, бусад жижиг хэрэгсэлүүд (байгаль хамгаалагчдын дүрэмт хувцас, ширээ, бичгийн хэрэгсэл гэх мэт)

Дүрэм журамийн талаарх өөрчлөлт шинэчлэлтийг тухай бүрт нь шинэчлэх

Жилийн нийт зардал 18-20,000 ам доллар

 

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /customers/0/d/3/ecoleap.org/httpd.www/wp-includes/class-wp-comment-query.php on line 405