Хөвсгөл аймгийн цагаан идээ төсөл

Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын хойд хэсгийн төлөөлөл болох Хөвсгөл аймгийн Хатгал сумын ойр орчин дахь тодорхой тооны цагаан идээ боловсруулдаг ард иргэдийг баг болгон хамтруулж, тосгон бүрт цагаан идээ боловсруулах байгууламжийг бий болгон тэдэнд эзэмшүүлэх, цаашид үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл бололцоогоор хангах юм. Мөн зорилго нь орон нутгын ард иргэдийн цагаан идээний боловсруулалтыг дэмжих, тэдгээрийн нэр төрөл чанарыг улам сайжруулж худалдан авагчдад худалдах явдал юм. Нутгын иргэд маань одоогийн хадгалалт, тээвэрлэлтийн нөөц бололцоондоо тулгаварлан цөөн нэр төрлийн цагаан идээг боловсруулан зөвхөн ойр орчныхоо хэрэгцээг хангадаг. Олон улсын стандартын шаардлага хангасан байгууламж бий болгосноор нутгын иргэдэд орчин тойрныхоо хэрэгцээг хангаад зогсохгүйгээр хүн ам, боломжит худалдан авагч ихтэй хот суурин газарт чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай цагаан идээг худалдан борлуулах боломж нээгдэнэ. Бүтээгдэхүүний дийлэнх нь Монгол өв уламжлалаар хийгдсэн сүүн бүтээгдэхүүн байх ба энэ нь тухайн өрхийн амьдралын уламжлалт хэв маяг болоод өрхийн амьжиргааг нэмэгдүүлэн ажлын байр бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж байна.

Төсөл нь ”Хил Зааггүй Данийн Архитекторууд” , “Хил Зааггүй Данийн Цагаан Идээний Технологи” , ЭКОЛИП Сан болон Дани Монголын Антропологич нарийн хамтын ажиллагаатайгаар явагддаг.

Нэмэлт мэдээлэлийг төслийн вэб хуудаснаас авна уу: www.khvosgoldairyproject.org

Download (PDF, 4.02MB)